Донбассын нөхцөл байдал "маш хүнд" байна гэж В.Зеленский мэдэгджээ

Донбассын нөхцөл байдал "маш хүнд" байна гэж В.Зеленский мэдэгджээ

Украины ерөнхийлөгч В.Зеленский сүүлийн хэдэн цагийн дотор Донбассын зүүн бүс нутагт өрнөж буй нөхцөл байдлыг "онц хэцүү" гэж нэрлээд Украинд тогтмол зэвсэг нийлүүлэх нь дэлхийн тогтвортой байдлыг хадгалах хамгийн сайн стратеги гэж мэдэгджээ. Тэрээр,  “Оросын армийн бүх хүч Донбаст довтлохоор шидсэн. Эзлэн түрэмгийлэгчид Лайман, Попасна, Северодонецк, Славянскт байгаа бүх зүйлийг устгахыг хүсч байна” гэжээ. Харин Украины батлан ​​хамгаалахын албаныхан, “Оросын зүүн Украин дахь дайн одоо хамгийн ширүүн шатандаа байгаа бөгөөд тус тулалдаан улсын хувь заяаг тодорхойлж магадгүй” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: BBC