Бүгд Найрамдах Чех улс Ми-24 довтолгооны нисдэг тэрэгний багцыг Украинд шилжүүлж, Словактай хамтран Украины цэргийн техник хэрэгслийн засварыг хийхээр болсон гэж The Wall Street Journal мэдээлжээ. Ми-24 нисдэг тэргийг Украинд шилжүүлэн өгөх ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд энэ явдал нь Чех улс НАТО болон Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа харууллаа гэж онцолжээ. “Defense Express” агентлагийн мэдээлснээр Чех улсад долоон ширхэг Ми-24 нисдэг тэрэг байдаг бөгөөд, бүгдийг нь Украинд хүлээлгэн өгсөн байх гэжээ.
Эх сурвалж: Focus.ua