Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн дөрөвдүгээр сард Оросыг дэмжигч нөлөө бүхий улс төрч болох Виктор Медведчукийг баривчилснаа мэдэгдсэн. Улмаар Виктор Медведчук өөрийг нь Мариуполь хотын хамгаалагчид болон оршин суугчдаар солилцохыг Украин, ОХУ-ын ерөнхийлөгчдөөс хүссэн юм.
Кремлиэс өнгөрсөн бямба гарагт Украины Азов батальоны хоригдлуудыг Виктор Медведчукаар солих асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна гэж мэдэгдээд байв. Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Медведчукийг Украины цэргүүдээр солих талаар хэлэлцээ хийх бараг боломжгүй” гэжээ.
В.Путиныг охиныхоо загалмайлсан эцэг гэдэг Украины улстөрч Виктор Медведчукийг 2021 онд эх орноосоо урвасан хэргээр гэрийн хорионд оруулсан ч оргосон гэдэг. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины Ерөнхийлөгч В.Зеленский түүнийг баривчилсан талаар мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Сgtn