Чечений удирдагч Р.Кадыров Украины дараа Польш руу довтлоход бэлэн байна гэж мэдэгджээ

Чечений удирдагч Р.Кадыров Украины дараа Польш руу довтлоход бэлэн байна гэж мэдэгджээ

Чечений удирдагч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины холбоотон гэгддэг Рамзан Кадыров Польш руу довтлоход бэлэн байгаа бөгөөд Европын улсууд "зэвсгээ буцааж авсан нь дээр" гэж мэдэгджээ.

Тэрбээр энэ талаар ярьж буй бичлэгээ өчигдөр/2022.05.25/ өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн бөгөөд “Украины асуудал аль хэдийн хаагдсан. Одоо бид Польшийг сонирхож байна. Хэрэв бидэнд тушаал өгвөл зургаан секундын дотор юу хийж чадахаа харуулах болно” гэсэн байна. Түүний энэхүү бичлэгийг мөн Беларусийн “NEXTA” агентлаг “Кадыров Польш руу довтлохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэв” хэмээх тайлбартайгаар албан ёсны твиттер хуудастаа нийтэлжээ.