ВИДЕО: Зурагчин Б.Сандагдорж Сүхбаатарын талбайд тайз засч, одонтой ээжүүдийн зургийг авч өгч байна

ВИДЕО: Зурагчин Б.Сандагдорж Сүхбаатарын талбайд тайз засч, одонтой ээжүүдийн зургийг авч өгч байна

Энэ сарын 25, 26, 30, 31-ны өдөр ээжүүдэд одон гардуулах үйл ажиллагаа Төрийн ордонд болно. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардуулж буй нь. 

Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.

Ээжүүдийг одонгоо аваад Сүхбаатарын талбайд гарч ирэхэд нь зурагчин Б.Сандагдорж угтан авч өөрийн зассан тайзан дээр зургийг нь авч өгөх үйл ажиллагааг энэ дөрвөн өдөрт явуулж байна. Тэрбээр эмэгтэй хүний хөрөг зураг авдаг зурагчин юм. 

ВИДЕО: 

 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө