Украины Луганск мужид дайны үеэр амь үрэгдсэн иргэдийг нь олноор нь булж, түр оршуулж байгаа талаар албаныхан мэдээлжээ. Тус мужийн амбан захирагч Серхи Хайдай “Лисычанск хотод гэхэд 150 хүнийг нэгэн зэрэг оршуулсан” талаар “Telegram” хуудастаа бичжээ. Түүний хэлж буйгаар энэ нь түр зуурынх бөгөөд дайн дууссаны дараа төрөл төрөгсөд нь амь хохирогчийг дахин оршуулж болох аж. Нас барагсдын ар гэрийнхэнд түр баримт бичиг олгож байгаа бөгөөд дахин оршуулах үед нас барсны гэрчилгээг өгнө гэжээ.
Эх сурвалж: Aljazeera