ФОТО: "Алтан Өргөө" олон улсын наадмыг Украины дайны тухай баримтат киногоор нээнэ

ФОТО: "Алтан Өргөө" олон улсын наадмыг Украины дайны тухай баримтат киногоор нээнэ

10 дахь удаагийн Алтан Өргөө олон улсын кино наадамд энэ жил Монголоос 33 кино бүртгэж авсанаас “Монгол кино” уралдаант хэсэгт 17 бүтээл шалгарчээ.

Кино наадам зургадугаар сарын 2-нд Тэнгис кино театрт  "Дайны тэмдэглэл" киногоор эхлэх юм.

ВИДЕО:

Энэ удаа “Алтан Өргөө” наадмыг Украины дайны тухай "Дайны тэмдэглэл" киногоор нээх аж. Уг уран бүтээл нь Украин дахь Оросын эзлэн түрэмгийлэл, Донбассын дайны тухай гарах аж.

Кино наадмын олон улсын уралдаант хэсгийн бүртгэлд  61 орны 278 бүтээл ирсэн байна. “Монгол кино” уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүд зургадугаар сарын 5-наас эхэлж Тэнгис кино театрт гарах юм. 

ФОТО: