АНУ-ын нууцаас гарсан тагнуулын мэдээлэлд, ОХУ-ын Украин руу довтолсон ажиллагаа нь Украины далайн боомтуудын бүх худалдааг үр дүнтэй зогсоож, Украины экспортын чухал түүхий эдийг тасалж, дэлхийн хүнсний хямралд өртөх эрсдэлтэй байна” гэсэн байдаг.
Тодруулбал, ОХУ хэдэн сарын хугацаанд Хар тэнгисийн хойд гуравны нэг хэсэгт “үр дүнтэй бүслэлт” тогтоосон. Энэ нь мөргөлдөөн эхэлсний дараа Хар тэнгис, Азовын тэнгис дахь боомтууд руу чиглэсэн худалдааны урсгал бараг бүхэлдээ буурч байгааг харуулж байна. Украины далайн экспорт нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд амин чухал учир Оросын үйл ажиллагааны үр нөлөөг дутуу үнэлж болохгүй” гэсэн байдаг.
Харин Оросын эсрэг дэлхийн ихэнх улс орнууд эдийн засаг, худалдаа зэрэг бүх талын хориг арга хэмжээг аваад байгаа билээ. Тэгвэл дээрх бүх хориг арга хэмжээнүүдийг цуцалбал Украины хаагдсан боомтуудаас хүнс тээвэрлэх хөлөг онгоцуудыг явуулахыг Оросын тал зөвшөөрнө гэж мэдэгджээ. Учир нь Украин бол үр тарианы гол үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн олон сая хүний хүнсний хангамжийг Оросын арми барьцаалсан гэж барууныхан буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: BBC