Украины зүүн хэсэгт орших стратегийн ач холбогдол бүхий Северодонецк хотын эргэн тойронд "ширүүн тулаан" болж байна гэж Украины албаныхан мэдэгдлээ.
Тодруулбал, Оросын цэргүүд Луганскийг хянахад чухал үүрэг гүйцэтгэдэг тус аж үйлдвэрийн хот руу буудах нь "хэт их хэмжээгээр" нэмэгдлээ. Оросын цэргүүд өөр өөр бүс нутгаас шилжин ирж, "ямар ч үнээр хамаагүй" тус бүс нутгийг дайран авахыг зорьж байна” гэж Украины цэргийн дээд албан тушаалтан мэдэгдээд байна. Луганскийн цэргийн захиргааны дарга С.Хайдай “Дараагийн долоо хоног чухал байна. Хэрэв Оросууд бямба, ням гарагт амжилтанд хүрч чадахгүй бол тэдний хүч чадал дуусч, нөхцөл байдал ядаж бидний хувьд тогтворжино" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC