Хойд Солонгост хориг тавих НҮБ-ын тогтоолын төслийг БНХАУ хязгаарлав

Хойд Солонгост хориг тавих НҮБ-ын тогтоолын төслийг БНХАУ хязгаарлав

БНАСАУ /Хойд солонгос/-ын хүмүүнлэгийн байдлыг дордуулахгүйн тулд Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ тус улсын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тогтоолын төслийн санал хураалтад хориг тавих эрхээ ашиглажээ.  

Энэ тухай БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Жан Зюнь пүрэв гарагт Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрээр, “Одоогийн нөхцөлд БНАСАУ-д нэмж хориг арга хэмжээ авах нь асуудлыг шийдэхэд тус дөхөм болохгүй бөгөөд зөвхөн сөрөг үр дагавар, хурцадмал байдалд хүргэнэ. Нэмэлт хориг арга хэмжээ мөн хүмүүнлэгийн байдлыг улам дордуулна, ялангуяа БНАСАУ-д “COVID-19”-ийн халдвар тархаад байгаа энэ үед улам дордуулна. Энэ нь зөв, хүмүүнлэг шийдвэр биш юм” гэжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг