Харьков мужид энгийн иргэдийн амийг хөнөөсөн асуудалд Украины тал эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Харьков мужид энгийн иргэдийн амийг хөнөөсөн асуудалд Украины тал эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Украины Харьков хотын цагдаа нар ОХУ-ын зэвсэгт хүчин тус хотын хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт гал нээсэн явдалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээллээ.

Тодруулбал, Оросын цэргүүд пүрэв гарагт Харьковын Шевченковскийн дүүрэгт гал нээсний улмаас найман энгийн иргэн амиа алдсан байна. Амиа алдагсдын дотор таван сартай хүүхэд байсан гэжээ.

Уг хэргийг Украины эрүүгийн хуулийн “Дайны хууль, ёс заншлыг зөрчсөн, санаатай алахтай хослуулсан” гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Aljazeera