А.Лукашенко Украины өмнөд бүсийн ойролцоо цэргийн штаб байгуулах тушаал өгчээ

А.Лукашенко Украины өмнөд бүсийн ойролцоо цэргийн штаб байгуулах тушаал өгчээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр/2022.05.26/ Украинтай хиллэдэг тус улсын өмнөд хэсэгт цэргийн шинэ штаб байгуулах тушаал өгчээ.

Тэрбээр Батлан хамгаалахын удирдлагуудын уулзалтын үеэр энэ талаар дурдсан бөгөөд “Би цэргийн штаб байгуулах саналыг өнгөрсөн жил гаргаж байсан. Гэвч өнөөдөр өмнөд хилээ хамгаалах ажлыг хурдан, шуурхай хийхийн тулд штабыг нэн даруй байгуулах шаардлагатай байна” гэжээ.  

Харин тус улсын “NEXTA” агентлаг энэ талаар “А.Лукашенко Зэвсэгт хүний шуурхай командлалыг Украины эсрэг байгуулах тушаал өгчээ” гэж мэдээлсэн байна.

А.Лукашенко мөн Украинтай хил залгаа орчмын гурван бүсэд тусгай ажиллагааны цэргийн штабыг байрлуулахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн бөгөөд ОХУ-д үйлдвэрлэсэн пуужингууд хамгаалалтыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Эх сурвалж: Reuters