Япон эр нохой шиг харагдахын тулд 15 мянган ам.доллар зарцуулжээ.
Тодруулбал, Японы иргэн Токо гэх залуу багаасаа амьтан шиг амьдрахыг хүсдэг байсан бөгөөд тэр дундаа нохойд маш их хайртай байжээ. Иймээс нохой шиг харагдахын тулд үнэтэй өмсгөл хийлгэсэн бөгөөд эргэн тойрны хүмүүс болон цахим сүлжээнд түүний энэхүү үйлдлийг ихэд шүүмжилж байгаа аж. Хүмүүс ихэвчлэн үзэсгэлэнтэй харагдахын тулд гоо сайхны хагалгаа хийлгэж, үнэтэй хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн авдаг атал амьтан шиг харагдахын тулд их мөнгө зарцуулан 40 хоног нохойн өмсгөл хийлгэнэ гэдэг бол мунхаглал гэжээ.
Эх сурвалж: Timesnownews