АНУ-ын Сент-Луис амьтны хүрээлэнд ховордсон ирвэс ихэр бамбар төрүүлжээ. Ихэр ирвэсийг Аня, Ирина гэж нэрлэсэн байна. Амур гэж нэрлэдэг ирвэс нь дэлхийн хамгийн ховор төрлийн ирвэст тооцогддог бөгөөд Орос, Хятадад ердөө 120 орчим үлдсэн хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сан мэдээлсэн байна.
