Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 2023 онд ОХУ-д зохион байгуулагдах товтой байсан. Гэвч өчигдөр/2022.05.27/ зохион байгуулагдсан Олон Улсын Шайбтай Хоккейн Холбооны чуулганы хуралдаанаар тэмцээнийг ОХУ-д зохион байгуулахаас татгалзжээ. Үүгээр ч зогсохгүй тэмцээнд ОХУ-ын багийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Харин тэмцээн зохион байгуулах эрхийг Финлянд, Латви улсуудад шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Aljazeera