Оросын хөлөг онгоц Мариуполь хотын боомтоос төмөр ачихаар ирснийг Украины тал буруутгав

Оросын хөлөг онгоц Мариуполь хотын боомтоос төмөр ачихаар ирснийг Украины тал буруутгав

Украины эзлэгдсэн Мариуполь хотоос Орос руу төмөр ачихаар хөлөг онгоц илгээснийг Украин  буруушаажээ. 

Украины парламентын хүний ​​эрхийн асуудал эрхэлсэн комиссар Людмила Денисова "Оросууд Мариуполь хотоос ОХУ-ын нутаг болох Ростов-на-Дону руу хөлөг онгоцоор 3 мянган тонн металл бүтээгдэхүүн илгээж байна" гэж мэдэгджээ. Мөн Оросууд эзлэж авсан Мариуполь, Волноваха дахь төмөр замын холболтыг сэргээж эхлэсэн аж. 

Харин Оросын төрийн мэдээллийн агентлаг ТАСС өчигдөр /2022.05.28/ Оросын хөлөг онгоц Мариуполь хотын далайн боомт руу нэвтэрсэн. Тус хөлөг онгоц 2,7 мянган тонн металл ачиж, маргааш /2022.05.30/ Ростов-на-Дону руу хөдөлнө гэж боомтын захиргааны төлөөлөгчийн хэлснийг иш татжээ. Сонирхуулахад, Оросууд Украин руу довтлохоос өмнө Денисова, Мариуполь боомтод 170 сая ам.долларын үнэ бүхий 200 мянга орчим тонн металл, ширэм хадгалагдаж байсан гэж мэдээлж байсан юм. 

Эх сурвалж: CNN