Энэ сарын эхээр тэрбумтан Элон Маск “Starlink” хиймэл дагуулын интернет үйлчилгээгээ Монголд нэвтрүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн талаарх мэдээлэл цацагдсан.
Гэвч сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд “Дарга нарын компаниар дамжин орж ирэхийг шаардсан тул “Starlink” интернет үйлчилгээг Монголд нэвтрүүлэхээ больсон” гэх утгатай мэдээлэл түгээд байна.
Тавдугаар сарын 13-ны өдөр “Starlink” компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ нэвтрүүлэх гэж буй орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг. Энэ тэмдэглэгээ одоо ч байгаа бөгөөд Элон Маскийн компани “Starlink” үйлчилгээгээ манай улсад нэвтрүүлэх хэвээрээ байгаа юм. Монголоос гадна
- Казахстан,
- Австрали,
- Африкийн ихэнх орнууд,
- Бразил,
- Киргиз,
- Камбож,
- Малайз,
- Турк,
- Бангладеш,
- Шри-Ланк
- Индонез
- Швед
- Финлянд
- Норвеги зэрэг оронд 2023 онд интернет үйлчилгээгээ нэвтрүүлэх юм байна. Харин Япон, Парагвай, Уругвай, Филиппин зэрэг оронд энэ ондоо багтаан нэвтрүүлэх аж.
"Starlink" интернет сүлжээнд холбогдох орнуудын жагсаалтыг ЭНД дарж бүрэн эхээр нь үзнэ үү.
Starlink is now available in 32 countries around the world. People ordering from areas marked “available” will have their Starlink shipped immediately → https://t.co/slZbTmHdml pic.twitter.com/CecM1pkf5D
— SpaceX (@SpaceX) May 13, 2022