Украины армийг Донбассын бүс нутгаас гаргах нь Москвагийн нэн тэргүүний зорилт гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Францын TFI телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Тэрээр, “бидний туйлын нэн тэргүүний зорилт бол одоо Оросын Холбооны Улс тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Донецк, Луганск мужуудыг чөлөөлөх явдал юм" гэж мэдэгджээ. Харин түүнээс, “ОХУ Донбассын нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэх эсэх”-ийг асуухад, тэрээр "Энэ бол өөртөө нэгтгэх тухай биш. Энэ бол НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын бүрэн эрхт улсуудын хүсэлтээр явуулсан цэргийн ажиллагаа юм. Бид тэдний хүн амыг хамгаалж, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа сэргээхэд нь тусалж байгаа” гэж хариулжээ.
Эх сурвалж: CNN