Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.05.30/ Харьков хотод хийсэн айлчлалынхаа талаар ярьжээ.
Тэрээр, “Харьков хот эзлэн түрэмгийлэгчдийн аймшигт цохилтыг амссан. Орос улс зөвхөн Харьковын төлөөх тулалдаанд төдийгүй Киев болон манай улсын хойд хэсгийн төлөөх тулалдаанд аль хэдийн ялагдсан. Тэд өөрийн ирээдүй болон чөлөөт ертөнцтэй харилцах холбоогоо алдсан” гэжээ. Мөн В.Зеленский “Их хэмжээний дайралт эхэлсэн эхний өдрүүдээс хотыг хамгаалахын төлөө ажиллаагүй, зөвхөн өөрийгөө л бодсон. Тус бүс нутгийн аюулгүй байдлын даргыг даргыг ажлаас нь чөлөөлсөн. Харьков мужийн гуравны нэг нь эзлэгдсэн хэвээр байна. Бид газар нутгаа бүхэлд нь буцаан авах нь гарцаагүй” гэжээ.
Эх сурвалж: CNN