Сергей Лавров: Эрүүл ухаантай хүн В.Путинаас ямар ч өвчний шинж тэмдэг олж харахгүй

Сергей Лавров: Эрүүл ухаантай хүн В.Путинаас ямар ч өвчний шинж тэмдэг олж харахгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины биеийн байдал муудаж, хүнд байгаа гэх мэдээлэл тус улсын болон барууны зарим хэвлэлээр түгээд байна.

Тухайлбал, Их Британийн тагнуулын албанаас түүнийг эдгэшгүй хүнд өвчин туссан, биеийн байдал нь тун хүнд байж болзошгүй гэсэн мэдээллийг нийтэлсэн.

Тэгвэл энэ талаарх мэдээллийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үгүйсгэжээ. Тэрбээр Францын TF1 телевизийн сувагт ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өдөр бүр олны өмнө гардаг. Та түүнийг зурагтын дэлгэцээр ч харж болно. Эрүүл ухаантай хүн л бол түүнээс ямар нэгэн өвчин эмгэгийн шинж тэмдэг олж харахгүй гэж би бодож байна. Цуурхал тарааж байгаа хүмүүсийг би худал үгээ өөртөө үлдээхийг хүсэх байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр ОХУ-ын нэн тэргүүний зорилт бол “Донецк, Луганск мужуудыг чөлөөлөх явдал” гэж ярьжээ.

Эх сурвалж: Kommersant