БИДНИЙ ТУХАЙ: "ОХУ Монгол Улсад төлбөр, тооцоог рубль-төгрөгөөр шууд хийх хэлбэрт шилжихийг санал болгоно" гэжээ

БИДНИЙ ТУХАЙ: "ОХУ Монгол Улсад төлбөр, тооцоог рубль-төгрөгөөр шууд хийх хэлбэрт шилжихийг санал болгоно" гэжээ

ОХУ Монгол Улсад рубль-төгрөгөөр шууд төлбөр тооцоо хийх хэлбэрт шилжихийг санал болгох төлөвлөгөөтэй байгаа талаар Буриадын тэргүүн Алексей Цыденов "Орос-Монгол: Шинэ бодит байдал дахь түншлэл" форумын үеэр мэдэгджээ.

Тэрбээр “Өнөө үед хөндөгдөж байгаа асуудал бол ам.доллар, еврог ашиглахгүйгээр үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан тооцоо хийх явдал юм. Энэ бол хамгийн тулгамдсан асуудал бөгөөд үүнийг шийдвэрлэснээр манай улсын эдийн засгийн идэвхжил эрс нэмэгдэх болно. Оросын тал ч гэсэн ийм бодолтой байгаа. Холбооны удирдагчид ОХУ-ын талтай энэ асуудлыг хэлэлцэж байгаа" гэжээ.

Форумын үеэр Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Бизнес эрхлэгчид ОХУ-д импортын барааны мөнгө шилжүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар хэлж байна. Үүнээс манай улс хоорондын төлбөрийн механизмын асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа нь харагдаж байна” гэжээ.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Interfax