Дайны улмаас Украинд 243 хүүхэд эндэж, 444 хүүхэд шархадсан гэв

Дайны улмаас Украинд 243 хүүхэд эндэж, 444 хүүхэд шархадсан гэв

ОХУ довтолсноос хойш Украинд 242 хүүхэд эндэж, 444 хүүхэд шархадсан талаар тус улсын эрх баригчид мэдээлжээ. Тодруулбал, Донецк мужид хамгийн олон буюу 153, Киевт 116, Харьковт 109, Черниговт 68, Луганскт 52, Херсонд 52 хүүхэд эндсэн байна.

Украины Ерөнхий прокурорын газраас “идэвхтэй байлдааны ажиллагаа явагдсаар байгаа тул энэ тоо нь эцсийнх нь биш” гэжээ.

Эх сурвалж: Aljazeera