В.Зеленскийгийн төрсөн нутагт болсон тулалдааны үеэр Оросын 63 цэргийг устгасан гэж Украины тал мэдэгдэв

В.Зеленскийгийн төрсөн нутагт болсон тулалдааны үеэр Оросын 63 цэргийг устгасан гэж Украины тал мэдэгдэв

Украины төв хэсэгт орших Кривой Рог хотод хийсэн сөрөг довтолгооны үеэр Оросын 63 цэргийг устгасан гэж тус улсын батлан хамгаалахын яамны эх сурвалж мэдэгджээ.

Оросын цэргүүд Херсон мужаас урагш Кривой Рог чиглэлд давшилж байсан ч Украины тал сөрөг довтолгоо хийн тэднийг няцааж, Т-72 танк, нисдэг тэрэг, олон тооны пуужингийн “Град” системийг нь устгасан гэжээ. Уг мэдээллийг Оросын талаас хараахан батлаагүй, албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. Кривой Рог нь Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгийн төрсөн хот юм.

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө