В.Зеленский: Оросууд Украинаас хулгайлсан хагас сая тонн үр тариаг хил дамнуулан зарах арга хайж байна

В.Зеленский: Оросууд Украинаас хулгайлсан хагас сая тонн үр тариаг хил дамнуулан зарах арга хайж байна

Украины Ерөнхийлөгч В.Зеленский “ОХУ-ын эзлэн түрэмгийлэгчид Украинаас хамгийн багадаа хагас сая тонн үр тариа хулгайлсан” гэж мэдэгджээ.

Тэрбээр энэ талаар өнгөрсөн шөнө ард түмэндээ хандан үг хэлэхдээ дурдсан бөгөөд үргэлжлүүлэн “Одоо тэд(Оросууд) биднээс хулгайлсан үр тариагаа хил дамнуулан хаа нэгтээ зарах арга хайж байгаа” гэсэн байна.

CNN агентлаг өчигдөр/2022.05.30/ Украинаас үр тариа ачсан Оросын худалдааны хөлөг Сирийн Латакиа боомтод ирсэн болохыг хиймэл дагуулаас авсан зургаар баталгаажуулан мэдээлсэн юм. Украины албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ойролцоогоор 30 мянган тонн улаан буудай байсан аж.

Эх сурвалж: CNN