Беларусь улс Украинтай хиллэдэг бүс нутагтаа ирэх саруудад цэргийн дайчилгааны сургуулилт хийхээ мэдэгдлээ

Беларусь улс Украинтай хиллэдэг бүс нутагтаа ирэх саруудад цэргийн дайчилгааны сургуулилт хийхээ мэдэгдлээ

Беларусь улс өмнөд талаараа Украин, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг Гомель мужид ирэх зургаа, долдугаар саруудад цэргийн дайчилгааны сургуулилт хийхээ мэдэгдлээ.

Энэ талаар Гомель мужийн цэргийн комиссар Андрей Кривоносов “Цэргийн комиссаруудын байлдааны болон дайчилгааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдын зэвсэгт хүчний талаарх мэдлэг, практик ур чадварыг дээшлүүлэх зорилгоор энэхүү сургуулилтыг уламжлал ёсоор зохион байгуулж байна” гэжээ.

Беларусь улс Украинтай хиллэдэг бүс нутагтаа цэргийн сургуулилт хийх талаараа өмнө нь зарлаж байсан. Гэвч Украины талаас ихээхэн сэрэмжилж байгаа юм. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ Беларусийн нутаг дэвсгэрээс Украин руу пуужин харвасан юм. 

Эх сурвалж: Aljazeera