"Орос, Украин, НҮБ-ын хэлэлцээг Стамбулд зохион байгуулах санал"-ыг Туркийн Ерөнхийлөгч Эрдоган гаргажээ

"Орос, Украин, НҮБ-ын хэлэлцээг Стамбулд зохион байгуулах санал"-ыг Туркийн Ерөнхийлөгч Эрдоган гаргажээ

Өчигдөр /2022.05.30/ Туркийн Ерөнхийлөгч Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах үеэрээ, “ОХУ, Украин, НҮБ-ын төлөөлөгчдийн уулзалтыг Стамбулд зохион байгуулахыг санал болгосон гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Мөн Эрдоган, “Москва, Киев хэлэлцээнд хүрч чадвал Украин дахь нөхцөл байдлыг "ажиглах механизмд" Турк улс оролцоход бэлэн” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN