Монголын түүхийг гуйвуулж, гол дүрд нь "хүчирхийлэгч" жүжигчин тоглуулах гэсэн киног зөвшөөрөхгүй гэв

Монголын түүхийг гуйвуулж, гол дүрд нь "хүчирхийлэгч" жүжигчин тоглуулах гэсэн киног зөвшөөрөхгүй гэв

Их Британи, Унгар, Монголын хамтарсан "1242-Баруунд хүрэх гарц" түүхэн киноны зураг авалт ирэх аравдугаар сард Монголд зураг авалтаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус киноны эх зохиолыг Монголын талаас хүлээн авсан продакшны зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын үндэсний кино хороо, “Их Британи, Унгар, Монголын хамтарсан “1242-Gateway to the West" буюу "Баруунд хүрэх гарц" кинонд Бат хааны тухай өгүүлэх түүхэн кино ирэх аравдугаар сард зураг авалтаа хийхээр төлөвлөөд байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр явах болжээ.

Тэгвэл тус киноны эх зохиол анх манай Монголын үндэсний кино хороонд ирж байсан бөгөөд анхны зохиол дээрээ Монголын түүхийг 70-80 хувь гуйвуулсан байсан. Киноны 80 хувь нь Унгар талыг илүү харуулсан байсан бол харин 20 хувь нь Монгол байсан юм. Ингэхдээ маш их хүчирхийлэл, садар самууныг харуулж байсан бөгөөд Бат хааныг няцаасан, доромжилсон хэв маяг ч харагдсан. Иймд үүнийг 50 50 хувь болгож өөрчлөн зохиолыг явуулсан ч Унгар талаас надад хэлэлгүйгээр өөр продакшнтай гэрээ хийж, дүрийн шалгаруулалт хийж байна гэсэн. Энэ нэг талдаа маш ёс зүйгүй үйлдэл. Нөгөө талдаа тус кинонд 2017 оноос хойш хүүхдийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж буй жүжигчин гол дүр бүтээхээр болсон байгаа юм. Бид үүнийг огт зөвшөөрөөгүй. Киног өөр продакшнтай хийсэн ч тус кино Монголын түүх, соёл, өв уламжлалыг гуйвуулж байна. Иймд анхааралдаа авах нь зүй ёсны хэрэг” гэв.