"Мона Лиза"-ийн хөрөг рүү бялуу шидсэн этгээдийг сэтгэл мэдрэлийн тасаг руу шилжүүлжээ

"Мона Лиза"-ийн хөрөг рүү бялуу шидсэн этгээдийг сэтгэл мэдрэлийн тасаг руу шилжүүлжээ

Өчигдөр Парисын Луврын музейн үнэт үзмэр болох Мона Лизагийн хөргийг сүйтгэх гэсэн оролдлого гарчээ. Тодруулбал, тэргэнцэртэй настай эмэгтэйн дүрд хувирсан 36 настай эрэгтэй Мона Лизагийн хөргийг сүйтгэх гэж оролдон бялуу шидсэн ч бүтээлийн шилэн хоргыг оносон байна. Тэрбээр цагдаа нарт баривчлагдах үеэрээ “Хүмүүс дэлхийг сүйтгэж байна. Дэлхийгээ бодоорой. Уран бүтээлчид эх дэлхийгээ хайрлах ёстой” хэмээн хашхирсан байна. Одоогоор түүнийг тус улсын цагдаагийн алба хаагчид баривчилж, цагдаагийн сэтгэл мэдрэлийн тасагт шилжүүлсэн байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.