Францын сэтгүүлчийг Оросын бөмбөгдөлтөөс зугтаж байхад нь буудаж хөнөөсөн гэж мэдэгджээ

Францын сэтгүүлчийг Оросын бөмбөгдөлтөөс зугтаж байхад нь буудаж хөнөөсөн гэж мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Украинд амь үрэгдсэн Францын сэтгүүлч Леклерк-Имхоффын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.  Тэрээр, “Сэтгүүлчийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлэхийг хүсч байна. Тэр дайнд амь үрэгдсэн 32 дахь сэтгүүлч бөгөөд нөхцөл байдал маш хүнд хэвээр байна” гэжээ. Харин Францын ерөнхийлөгч Э.Макрон өчигдөр /2022.05.30/ твиттер хуудсандаа Францын BFMTV мэдээллийн сувгийн 32 настай сэтгүүлч Леклер-Имхофф нь хүмүүнлэгийн автобусанд оросын бөмбөгнөөс зугтаж байхад нь энгийн иргэдийн хамт түүнийг буудан хөнөөсөн" гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN