БНХАУ-ын 30 сөнөөгч онгоц Тайванийн агаарын хилийг зөрчиж нисжээ

БНХАУ-ын 30 сөнөөгч онгоц Тайванийн агаарын хилийг зөрчиж нисжээ

Хятадын армийн 30 онгоц Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсийн баруун өмнөд хэсгийг зөрчиж нисжээ.

Улмаар Тайванийн талаас хариу арга хэмжээ аван байлдааны онгоцнуудаа хөөргөсөн байна. Мөн Хятадын онгоцнуудын чиглэлийг тогтоохын тулд агаараас эсэргүүцэн хамгаалах системээ идэвхжүүлжээ. Тайванийн Үндэсний батлан хамгаалахын яамны мэдээлснээр 30 онгоцны 22 нь сөнөөгч, үлдсэн нь тагнуулын болон байлдааны онгоц байсан аж.  

Тус яамны мэдээлснээр 2020 оны есдүгээр сарын 17-оос хойш Хятадын цэргийн нисэх онгоцууд агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтрэх тохиолдол нэмэгдэж байгаа аж.

БНХАУ Тайванийг өөрсдийн нэг муж гэж үздэг. Харин Тайванийн талаас үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин ОХУ Украинд довтолсны дараа БНХАУ ч Тайванийг өөрсдөдөө нэгтгэхээр оролдож магадгүй хэмээн зарим шинжээч үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Focustaiwan




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө