Өмнөд Суданд хонь нэгэн эмэгтэйг мөргөж амийг хөнөөж гурван жилийн хорих ял авсан хачирхалтай хэрэг гарчээ.
Суданы радиогийн мэдээлснээр, 45 настай Адхиеу Чапинг руу халдсан хуц энэ сарын эхээр Өмнөд Суданы цагдаад саатуулагдсан байна. Хуц хатагтай Чапингын толгойг олон удаа мөргөж хавиргыг нь хугалжээ. 45 настай эмэгтэй уг бэртлийн улмаас нас барсан байна.
Цагдаа нар хэрэг гарсны дараа Уг хуцыг баривчилж, Маленг Агок Паям дахь цагдаагийн газарт саатуулсан байна.
Тус мужийн хошууч Элиа Мабор хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Эзэн нь гэм буруугүй, хуц нь гэмт хэрэг үйлдсэн хүн учраас баривчлах ёстой” гэсэн юм. Үүний дараа нь хэргийг энгийн шүүх рүү шилжүүлжээ.
Одоогийн байдлаар орон нутгийн хэвлэл Ладбибл мэдээлснээр хуц ойрын гурван жилийг Суданы Лэйкс муж дахь Адюэль тойргийн штаб дахь цэргийн хуаранд өнгөрүүлнэ.
Орон нутгийн шүүх уг хуцны эзэн Дуони Манянг Далыг хохирогчийн ар гэрийнхэнд таван үхрийг хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан аж.
Тухайн бүс нутгийн хууль тогтоомжид хүний амийг хөнөөсөн аливаа гэрийн тэжээвэр амьтдыг хохирогчийн ар гэрийнхэнд нөхөн олговор болгон өгнө гэж заасан байдаг тул ялын хугацаа дуусахад хуцыг хохирогчийн ар гэрт өгөх юм.
Мөн түүнчлэн тус улсын хувьд энэ нь хүн хонинд мөргүүлж амиа алдсан анхны тохиолдол биш аж. Өнгөрсөн жил АНУ-д мөн нэгэн эмэгтэй фермийн хонины дайралтанд өртөж нас барсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, 73 настай Ким Тэйлор Массачусетс мужийн Болтон дахь Cultivate Care Farms-д сайн дурын ажилтнаар ажиллаж байхдаа амьтанд хүнд гэмтэл авчээ. Яаралтай тусламжийнхан тухайн газарт очсоны дараахан түүний зүрх зогссон байна.
Эх сурвалж: NDTV