BTS хамтлаг Цагаан ордонд уригдаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо хүргэлээ

BTS хамтлаг Цагаан ордонд уригдаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо хүргэлээ

Дэлхийн даяар нэрээ цуурайтуулж буй БНСУ-ын BTS хөвгүүдийн хамтлаг өнгөрсөн шөнө АНУ-ын Цагаан ордонд ирж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо илэрхийллээ. Тэд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьертэй хамт хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд цомхон илтгэл тавьсан байна.

Илтгэлийн үеэр хамтлагийн гишүүн Мин Шюга “Өөр байх нь буруу зүйл биш. Тэгш байдал гэдэг бид бүх ялгаагаа арилгаж, бие биенээ хүлээн  зөвшөөрөхөөс эхэлдэг” гэжээ. Мөн хамтлагийн гол хоолой болох Ким Тэхён “Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй. Бид хүн бүрийн туулсан амьдрал, түүхийг нь хүндэтгэж, ойлгосноор нэг алхам урагшлах болно” гэв.

Коронавирусийн халдварын улмаас Азиудыг ялгаварлан гадуурхах үзэл эрс нэмэгдсэн. Харин BTS хамтлаг арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, Азиудыг үзэн ядах үзлийн эсрэг дуу хоолойгоо тууштай илэрхийлсээр ирсэн юм. 

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө