А.Лукашенко Украинд олзлогдсон иргэдийг суллах ажиллагаанд оролцсон алба хаагчдаа шагнажээ

А.Лукашенко Украинд олзлогдсон иргэдийг суллах ажиллагаанд оролцсон алба хаагчдаа шагнажээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрсөн мягмар гараг/2022.05.31/-т Украины нутаг дэвсгэрт олзлогдоод байсан иргэдийг сулласан Беларусийн Аюулгүй Байдлын Хорооны ажилтнуудаа шагнажээ.

Тэрбээр шагнал гардуулах үеэр “ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулахад манай олон арван хүн Украины нутаг дэвсгэрт барьцаалагдаж үлдсэн. Бид тэднийг гэрт нь авчирч, ар гэрийнхэнд нь буцаан өгөх ёстой байсан. Тиймээс манай алба хаагчид тусгай ажиллагаа явуулж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган, үүргээ амжилттай биелүүлж чадлаа. Гэхдээ хоёр иргэн гэртээ ирж чадаагүй харамсаж байна. Беларусийн тусгай албад ажиллагаа явуулж эхлэхээс ч өмнө тэднийг украинчууд устгасан. Бид ч бас тэднийг цэгцлэх цаг ирнэ” гэсэн байна.

Мөн цэргийн тусгай ажиллагаа явуулах үеэр алба хаагчид нэг ч удаа буун дуу гаргаагүйг онцолжээ.

Эх сурвалж: Belta