Финлянд, Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг Жо Байден дэмжсэн гэж мэдээлжээ

Финлянд, Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг Жо Байден дэмжсэн гэж мэдээлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенбергтэй өнөөдөр /2022.06.02/ уулзахаар болжээ.

Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга К.Жан-Пьер хэлэхдээ, “Жо Байден, Й.Столтенберг болон үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Салливан нар Испанид болох НАТО-гийн дараагийн уулзалтын талаар хэлэлцэнэ. Тэд "Мадрид хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил болон Атлантын далайг дамнасан эвслийн хүч чадлын талаар ярилцах болно" гэжээ. Мадридын дээд хэмжээний уулзалтыг зургадугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөж байна. Мөн Жо Байден Финлянд, Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг дэмжсэн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN