"Орост газар нутгаа өгснөөр дайн дуусахгүй" гэж Украины тэргүүн хатагтай мэдэгджээ

"Орост газар нутгаа өгснөөр дайн дуусахгүй" гэж Украины тэргүүн хатагтай мэдэгджээ

Украины тэргүүн хатагтай Олена Зеленска ОХУ-д газар нутгаа өгөх нь “эрх чөлөөгөө өгөх”-тэй адил бөгөөд Ерөнхийлөгч В.Путины түрэмгийллийг зогсоохгүй гэж мэдэгджээ. Олена Зеленска өнөөдөр /2022.06.02/ ABC News-д өгсөн ярилцлагадаа, “Оросын довтолгоогоо төвлөрүүлж байгаа Донбасс дахин Украиных болно. Бид газар нутгаа өгсөн ч түрэмгийлэгч зогсохгүй үргэлжлүүлж, манай нутаг дэвсгэрийн эсрэг улам олон довтолгоо хийх болно” гэжээ. 

Эх сурвалж: CNN