АНЭУ, Саудын Араб зэрэг орон Орос, Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгджээ

АНЭУ, Саудын Араб зэрэг орон Орос, Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгджээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүд болох Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсуудын төлөөлөгчидтэй Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо өчигдөр уулзсан байна.

Энэ үеэр тус улсуудын төлөөлөл Персийн булангийн Арабын орнууд Орос, Беларусийн эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхгүй гэдгээ илэрхийлжээ. Саудын Арабын Гадаад хэргийн сайд хунтайж Файсал бин Фархан Аль Сауд хэлэлцээний үеэр Персийн булангийн орнууд Орос-Украины мөргөлдөөнд ижил байр суурьтай байгаа бөгөөд мөргөлдөөн дэлхийн хүнсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэх вий гэдэгт маш их санаа зовж байгаагаа хэлсэн байна.

Эх сурвалж: Aljazeera