"Төр хэмнэлтийн горимд шилжсэн" гэдэг ч Дундговьд 13 тэрбумын өртөгтэй "Усан бассейн" баригдаж эхэлжээ

"Төр хэмнэлтийн горимд шилжсэн" гэдэг ч Дундговьд 13 тэрбумын өртөгтэй "Усан бассейн" баригдаж эхэлжээ

Энэ оны нэгдүгээр сарын 28-нд УИХ-аар тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зориулж 637 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалт хийсэн. Ингэхдээ өнгөрсөн оны Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөнөөс давсан орлого болох 326 тэрбум төгрөг, төсвийн хөрөнгө оруулалтын 123 төслийн 260 тэрбум төгрөгт зохицуулалт хийх зэргээр төсөвт хэмнэлт хийж буйгаа мэдэгдсэн.

Тодруулбал, 2022 оны төсөвт суулгасан төслүүдээс олны шүүмжлэл дагуулж байсан айрагны өргөө, Богд Зонхава зэрэг 123 арга хэмжээний төсвийг танаж, царцаахаар болсон. Уг 123 арга хэмжээнд аймаг сумдын соёлын төв, усан бассейн зэрэг төслүүдийг танаж дараа онд шилжүүлэхээр болж Сэлэнгэ аймгийн нэг суманд барихаар төлөвлөсөн хоёр усан бассейн, Соёлын төвүүд болон зарим урсгал зардлуудыг хассан гэдэг.

13 тэрбумын өртөгтэй Усан бассейны суурийн ажил эхэлжээ. 2022.06.02

-ДУНДГОВЬ АЙМАГТ 13 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ “УСАН БАССЕЙН”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЖЭЭ-

Тэгвэл өнгөрөгч хоёрдугаар сарын 28 /2022.02.28/-нд Дундговь аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 13 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Усан бассейн бүхий спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын тендер зарлагдаж дөрөвдүгээр сарын 12 /2022.04.12/-нд "Жи Жи Ай" ХХК шалгарч бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Биеийн тамир, спортын улсын хорооны захиалгаар  Мандалговь хотод хийгдэх уг усан бассейн бүхий спорт цогцолборт энэ жил 1,6 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр тусгагдаж, суурийн газар шорооны ажил нь эхлээд байгаа юм.

Харин энэ онд Засгийн Газраас урсгал зардлын хувьд цар тахалтай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангах гэх мэт чиг үүргийг хэрэгжүүлж буй салбараас бусад салбарын 4 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 10 хувийг царцаах замаар нийт 50 тэрбум төгрөгийн зардлыг бууруулахаар тооцсон байдаг.

Гэтэл ашиглалтад байгаа спорт заал, хөл бөмбөгийн талбайтай Дундговь аймагт усан бассейн бүхий спорт цогцолбор барина гэдэг нь нэг ёсондоо 13 тэрбум төгрөгийн өртөг бүхий усан бассейнтай л болно гэхэд хилсдэхгүй.

13 тэрбумын өртөгтэй Усан бассейны суурийн ажил эхэлжээ. 2022.06.02

-ТӨСВИЙН БҮСИЙГ ЧАНГАЛЖ, “ТӨРИЙН ХЭМНЭЛИЙН ХУУЛЬ” БАТАЛСАН Ч ЗАРИМ ГАЗАРТ ХЭРЭГЖСЭНГҮЙ-

Ийнхүү төсвийн бүсийг чангалж, “ТӨРИЙН ХЭМНЭЛИЙН ХУУЛЬ” гаргасан ч Монгол Улсын Хууль тогтоомж ил тодоор зөрчигдсөөр байна. Тухайлбал Төрийн хэмнэлтийн тухай хуулийн;

  • 1.6.улсын болон орон нутгийн төсвийн эх үүсвэрээр барьж ашиглалтад оруулсан барилга байгууламжийн ашиглалтын хугацааны норм дуусахаас өмнө ижил төрлийн барилга байгууламж дахин шинээр барих төслийн санал гаргахгүй байх,
  • 6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно гэж заасан байдаг.

Гэвч усан бассейн бүхий спорт цогцолбор нь өрхийн амьжиргааг дэмжих, байгууламжийн ашиглалтын хугацааны норм дуусахаас өмнө ижил төрлийн барилга байгууламж дахин шинээр барих төслийн санал гаргахгүй байх гэсэн заалтуудыг хамааруулан авч үзээгүй. Нийгмийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж буй салбараас бусад салбарын дөрвөн тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй төсөл арга хэмжээний санхүүжилтийг царцаах гэсэн заалтууд зөрчжээ. Мөн усан бассейн, соёлын төвийн төсвийг танах тухай Засгийн газраан тусгасан “Хэмнэлтийн Хууль” зарим газарт хэрэгжсэнгүй. Ташрамд дурдахад, Дундговь аймагт баригдаж буй Дулааны цахилгаан станц, шинээр баригдах театр гэхчлэн баригдаж дуусаагүй царцсан барилгуудын үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж олон сар хүлээгдэж буй аж.

13 тэрбумын өртөгтэй Усан бассейны суурийн ажил эхэлжээ. 2022.06.02

13 тэрбумын өртөгтэй Усан бассейны суурийн ажил эхэлжээ. 2022.06.02