Оросын цэргүүд Номхон далайд долоон хоногийн хугацаатай сургуулилт эхлүүлжээ

Оросын цэргүүд Номхон далайд долоон хоногийн хугацаатай сургуулилт эхлүүлжээ

Оросын Номхон далайн флот 40 гаруй хөлөг онгоц, 20 хүртэлх нисэх онгоц оролцуулсан долоон хоногийн цэргийн сургуулилт эхлүүлжээ.

Энэ талаар тус улсын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд “Зургадугаар сарын 3-10-ны хооронд болох сургуулилтаар дайсны шумбагч онгоцыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулах чиглэлд алба хаагчид дадлагажих болно. Сургуулилтад усан цэргийн болон тэнгисийн нисэх хүчин оролцоно” гэжээ. Сургуулилт явуулж буй газраас баруун тийш хэдэн мянган км зайд Украин оршдог аж.

Эх сурвалж: Aljazeera