БНСУ-ын жүжигчин Жан На Ра өөрөөсөө зургаан насаар дүү залуутай гэрлэхээр болжээ

БНСУ-ын жүжигчин Жан На Ра өөрөөсөө зургаан насаар дүү залуутай гэрлэхээр болжээ

Өнөөдөр /2022.06.03/ БНСУ-ын мөнхийн залуу гоо үзэсгэлэнгээрээ алдартай жүжигчин Жан На Ра өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан энэ зургадугаар сардаа багтаж өөрөөсөө зургаан насаар дүү олны танил бус найз залуутайгаа гэрлэх болсон талаараа бичжээ.

Тэрбээр, “Би өнөөдөр та бүхэнтэй хуваалцах баяртай мэдээ байна. Би гэрлэх гэж байна. Видео чиглэлээр ажилладаг надаас 6 насаар дүү найз залуутайгаа хоёр жил болзсоны дараа бид амьдралаа холбохоор шийдсэн. Түүний сайхан инээмсэглэл, эелдэг, чин сэтгэл болон ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулдагт нь би дурласан. Ийм гайхалтай хүнтэй хамт амьдралаа өнгөрөөх нь намайг маш их баярлуулж байна. Энэ гайхалтай мөчөө чин сэтгэлээсээ та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Бид хамтдаа аз жаргалтай, сайхан амьдрах болно.

Өчигдөр л юм шиг санагддаг, би ямар ч онцгой биш байхдаа дэбют хийгээд маш их цаг хугацаа өнгөрчээ. Намайг тэвэрч, дэмжиж, удаан хугацааны турш үргэлж дэмжиж байсан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.

Хуримын дараа би та бүхэнд хөгжилтэй байдлаар мэндчилгээ дэвшүүлэхээр төлөвлөж байгаа тул шаргуу бэлдэж байна. Сүйт залуугийнхаа талаар надаас болж ажил дээрээ эвгүй байдалд орох вий гэж санаа зовсны улмаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаадаа үнэхээр харамсаж байна. Та бүхнийг ойлгоно гэж найдаж байна. Үргэлж баярлалаа” гэжээ.