Орос, Беларусийн 71 компанийг худалдааны хар жагсаалтад АНУ орууллаа

Орос, Беларусийн 71 компанийг худалдааны хар жагсаалтад АНУ орууллаа

АНУ Орос, Беларусийн 71 шинэ аж ахуйн нэгжийг худалдааны хар жагсаалтад нэмж оруулснаа мэдэгдлээ.

Үүний дунд нисэх онгоц, усан онгоцны үйлдвэр, Оросын шинжлэн ухааны академи, В.А. Трапезниковын нэрэмжит хяналтын шинжлэх ухааны хүрээлэн, А.А. Харкевичийн нэрэмжит Мэдээлэл дамжуулах хүрээлэн тэргүүтэй судалгааны хүрээлэнгүүд багтжээ. 

Аж үйлдвэр, аюулгүй байдлын яамны орлогч Алан Эстевез “АНУ болон манай олон улсын түншүүд Оросын цэргийн түрэмгийллээ үргэлжлүүлэхэд шаардлагатай эд зүйл, технологийг олж авахад нь хязгаарлалт тавих зорилгоор уг арга хэмжээг авч байна” гэжээ.

АНУ-ын Худалдааны яам өнөөдрийн байдлаар Оросын нийт 322 аж ахуй нэгжийг эдийн засгийн хар жагсаалтад оруулсан байна.

Эх сурвалж: Aljazeera