ОХУ-ын Ерөнхий сайд асан Михаил Касьянов эх орноосоо дүрвэсэн байж магадгүй гэв

ОХУ-ын Ерөнхий сайд асан Михаил Касьянов эх орноосоо дүрвэсэн байж магадгүй гэв

ОХУ-ын Ерөнхий сайд асан, Ардын эрх чөлөөний намын (ПАРНАС) удирдагч Михаил Касьянов эх орноосоо дүрвэсэн гэх яриа гарч эхэллээ.

Энэ талаар “Риа Новости” агентлаг “Михаил Касьянов Оросыг орхин явсан. Түүний хаана байгаа, хэзээ буцаж ирэхийг мэдэхгүй байна гэж намынх нь улс төрийн зөвлөлийн товчооны гишүүн Константин Мерзликин бидэнд ярилаа” гэжээ.

Михаил Михайлович Касьянов нь Оросын улс төр, нийгмийн зүтгэлтэн. Тэрбээр 2010 оны 9-р сарын 16-наас хойш "Ардын эрх чөлөөний нам" улс төрийн намын дарга, 2006 оноос хойш "Оросын ардчилсан холбоо"-ны дарга, 2000 оны 5-р сарын 17-ноос 2004 оны 2-р сарын 24 хүртэл ОХУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөлөө бүхий улс төрч юм.

Эх сурвалж: Риа Новости