ОХУ-ын түрэмгийллийг дэмжсэн Украины иргэнд 5 жилээр хорих ял төлөвлөжээ

ОХУ-ын түрэмгийллийг дэмжсэн Украины иргэнд 5 жилээр хорих ял төлөвлөжээ

Харьков мужийн прокурорын газар 47 настай эрэгтэйг ОХУ-ын Украин дахь түрэмгийллийг зөвтгөсөн агуулга бүхий материал бэлтгэж тараасан хэргээр яллахаар төлөвлөж байгаа талаар “Интерфакс” агентлаг мэдээлжээ.

Энэ тухай Украины прокурорын газрын хэвлэлийн албанаас “Тус иргэн нь 2022 оны гуравдугаар сард ОХУ-ын түрэмгийлснийг зөвтгөж, Z тэмдэг бүхий зурагт хуудас тараасан нь тогтоогдсон. Мөн түүгээрээ бичлэг хийн, “Telegram” сувагт тарааж, ОХУ-ын Украинд явуулж буй түрэмгийллийг дэмжсэн” гэсэн байна. Хэрэв тус иргэн  гэм буруутай нь нотлогдвол таван жил хүртэлх хорих ялаар шийтгэх аж.

Эх сурвалж: Aljazeera