“АНУ-аас авсан пуужингийн системийг Орос руу довтлоход ашиглахгүй” гэв

“АНУ-аас авсан пуужингийн системийг Орос руу довтлоход ашиглахгүй” гэв

АНУ Украинд үзүүлж буй тусламжийн 11 дэх багцын хүрээнд “HIMARS” гэгддэг өндөр хөдөлгөөнт их бууны пуужингийн системийг илгээхээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгийн туслах Михайло Подоляк “АНУ-аас хүлээн авсан пуужингийн системийг Орос дахь объектуудад довтлоход ашиглахаар төлөвлөөгүй” хэмээн твиттер хуудастаа бичжээ.

АНУ-ын эрх баригчид Украинд дэвшилтэт пуужингийн систем илгээх эсэх талаараа хэдэн долоо хоногийн турш хэлэлцсэн. Учир нь техникийн хувьд Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх чадвартай холын тусгалтай зэвсэг нь дайныг өдөөж болзошгүй хэмээн болгоомжилж буй юм. Тиймээс бага тусгалтай буюу 80 км-ын зайд пуужин хөөргөх боломжтой HIMARS пуужингийн системийг Украинд нийлүүлэхээр шийдсэн байна.

Эх сурвалж: Aljazeera