Киев хотын өмнө зүгт Оросууд пуужин харвасан гэж Украины албаныхан мэдэгджээ

Киев хотын өмнө зүгт Оросууд пуужин харвасан гэж Украины албаныхан мэдэгджээ

Өнөөдөр /2022.06.05/ өглөө Украины нийслэл Киев хотод хэд хэдэн дэлбэрэлт болж, нэг хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Киев хотын дарга В.Кличко мэдэгджээ. Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас, “ОХУ манай улсын цэргийн болон иргэний дэд бүтцэд, тэр дундаа Киевт пуужингийн болон агаарын цохилт өгсөөр байна. Өнөөдөр Киевийн өмнөд хэсэгт байрлах Обухив дүүргийн дээгүүр  Оросууд пуужин харвасан. Урьдчилсан мэдээллээр хүний ​​амь нас хохирсон зүйл байхгүй” гэж мэдэгдсэн байна. Мөн гамшигт нэрвэгдсэн газруудад хотын үйлчилгээнүүд ажилласаар байна гэжээ. 

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө