ВИДЕО: Дэлхийд нэн ховордсон “Хойхо” оцон шувууг  Шинэ Зеландын нөхөн сэргээх төвд амрааж, эмчилгээ хийж эхэлжээ

ВИДЕО: Дэлхийд нэн ховордсон “Хойхо” оцон шувууг Шинэ Зеландын нөхөн сэргээх төвд амрааж, эмчилгээ хийж эхэлжээ

Дэлхий дээрх хамгийн ховордсон оцон шувууны нэг нь чанга дуутай, эелдэг зангаараа алдартай “Хойхо” юм. Шар нүдтэй, хамгийн ховор төрлийн уг оцон шувуу байгальд 3000 орчим үлдэжээ.

Шинэ Зеландад амьдардаг “Хойхо” нэртэй шар нүдтэй оцон шувуу нь өлсгөлөн, температурын өсөлт, усны бохирдол, хорт замаг цэцэглэх, бэртэл гэмтэл, улаан уушги хэмээх нууцлаг өвчинд нэрвэгдэж огцом хорогджээ. Эрдэмтэд өвчний шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Шинэ Зеландын Оцон шувууны газар олон зуун хойхог аврах, нөхөн сэргээх төвд авч, амьд үлдэх боломжийг нь баталгаажуулах үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Уг төвд шувуудыг амрааж, эмчилгээ хийхийн зэрэгцээ олон төрлийн амттай загасаар хооллодог аж.  

ВИДЕО:

Эх сурвалж: CNN

 

 




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө