Хүчтэй аадар бороо, үерийн улмаас Карибын тэнгисийн аралд хоёр хүн амиа алджээ

Хүчтэй аадар бороо, үерийн улмаас Карибын тэнгисийн аралд хоёр хүн амиа алджээ

Кубын нийслэл Гавана хотод Агата хар салхины үлдэгдэл хүчтэй аадар бороо, үерийн улмаас Карибын тэнгисийн аралд хоёр хүн амиа алджээ.

Кубын цаг уурын албаны мэдээлснээр, Аадар бороо бямба гараг /2022.06.04/-ийн үдээс хойш хүртэл үргэлжилж, зарим газарт 20 см (8 инч) бороо орно гэжээ. Гавана зэрэг тус улсын баруун болон төвийн бүс нутаг хамгийн их хохирол амссан байна.

Тус нутагт өнгөрсөн даваа гарагт Мексикийг “Агата” хар салхи дайрч, есөн хүн амиа алдсан юм.

Гавана хотод 2000 орчим хүн гэр орноо нүүлгэн шилжүүлж, хот болон түүний эргэн тойронд 50,000 орчим хүн цахилгаангүй байгаа аж.

Хүмүүсийг борооноос хамгаалахын тулд нүүлгэн шилжүүлэх төвүүдийг бэлдсэн гэж Кубын төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө