Өнөөдөр бар өдөр

Өнөөдөр аргын тооллын зургадугаар сарын 6, Сумъяа гараг. Билгийн тооллын 7, их морь одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал муулах, ан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавиад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсруулах улирал 0 цаг 56 минутад эхэлнэ. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.  




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө