Сербийг зорьж явсан С.Лавровын нисэх онгоцны агаарын замыг хаажээ

Сербийг зорьж явсан С.Лавровын нисэх онгоцны агаарын замыг хаажээ

ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч М.Захарова өчигдөр /2022.06.05/ Италийн телевизэд ярилцлага өгөхдөө, “Сербийн зарим хөрш орнууд Гадаад хэргийн сайд С.Лавровыг Белград руу албаны хүмүүстэй уулзахаар явж байхад нь агаарын орон зайгаа хаасан” гэж мэдэгдсэн талаар Оросын төрийн мэдээллийн агентлаг ТАСС мэдээлжээ. 

Тэрээр, "Сербитэй хил залгаа улсууд Сербийг зорьж явсан С.Лавровын нисэх онгоцны цорын ганц агаарын замыг хаасан. Оросын төлөөлөгчид Белградад хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан" гэжээ. Харин ОХУ-аас Болгарт суугаа элчин сайд Э.Митрофанова, “Болгарын эрх баригчид Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровтой Серби рүү явах ёстой онгоцыг улсынхаа агаарын орон зайгаар нисэхийг зөвшөөрөөгүй гэдгийг би баталж чадна” гэж ТАСС агентлагт мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

 

 




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө