В.Путины сүрдүүлгийг үл тоон Их Британи улс Украинд алсын тусгалт пуужингийн систем нийлүүлэхээ мэдэгджээ

В.Путины сүрдүүлгийг үл тоон Их Британи улс Украинд алсын тусгалт пуужингийн систем нийлүүлэхээ мэдэгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр/2022.06.05/ “Россиа-1” сувагт өгсөн ярилцлагадаа “хэрэв барууны орнууд Украинд алсын тусгалтай пуужин харвах төхөөрөмж нийлүүлбэл бид цохилт өгөөгүй үлдсэн шинэ объектуудыг онилж, дайралт хийх болно” гэсэн юм.

Гэвч түүний сүрдүүлгийг үл тоон Их Британи улс Украинд алсын тусгалт пуужингийн М-270 системийг нийлүүлэхээ мэдэгдлээ. М-270 харвагчийн пуужин нь 300 км хүртэлх алсад тусах хүчин чадалтай юм.

Украин Оросын армид цохилт өгөхийн тулд M270, M142 HIMARS зэрэг олон пуужин харвах системийн эрэлд гараад буй.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа “байлдааны талбарт байг илүү нарийвчлалтай цохих дэвшилтэт пуужингийн системийг Украины талд өгөх шийдвэрийг манай засаг захиргаа гаргасан. Гэсэн хэдий ч АНУ Украиныг хилийн чанадад цохилт өгөхийг дэмжихгүй, зөвшөөрөхгүй байна” гэсэн юм.

Эх сурвалж: Guardian