ОХУ-ын Курск мужид Украинчууд цохилт өгсөн гэж мэдэгдэв

ОХУ-ын Курск мужид Украинчууд цохилт өгсөн гэж мэдэгдэв

ОХУ-ын Курскийн мужийн захирагч Роман Старовойт өнөөдөр/2022.06.06/ өглөө Теткино тосгон руу Украины арми цохилт өгсөн гэж мэдэгдлээ. Курск нь Украинтай хиллэдэг ОХУ-ын бүс нутаг юм. Мужийн захирагч Роман Старовойт “Telegram” хуудастаа “Украинчууд гол цохилтыг орон нутгийн гүүрэнд өглөө. Одоогоор шархадсан болон нас барсан хүн байхгүй” гэжээ.

Өмнө нь Оросын хил орчмын Курск, Белгород зэрэг мужийн захирагчид Украины армийг суурин газарт цохилт өгсөн гэж буруутгаад байв. Тодруулбал, 5-р сарын 17-нд Роман Старовойт хилийн Алексеевка тосгоныг, 5-р сарын 19-нд Алексеевка, Теткино зэрэг бүс нутаг руу Украинчууд гал нээсэн гэжээ.

Эх сурвалж: Aljazeera